• "Их нүүдэл" сургалтын удирдлагын систем
Суралцагчид бие даан суралцах чадварыг эзэмшинэ.

Сурагч /суралцагч/, оюутнуудад зориулсан цахим анги.  Суралцагчийн програмыг ашиглан дараах үйлдлүүдийг хийх боломжтой. Үүнд: 
  1. Суралцагч Их нүүдэл системд бүртгүүлэх, өөрийн профайлыг үүсгэх, засах 
  2. Суралцах ангиа сонгох - Үндсэн анги, ЭЕШ-ын анги, Олимпиадын анги гэх мэт 
  3. Сургалтын хөтөлбөртэй танилцах 
  4. Багшийн бэлтгэсэн цахим хичээлийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хэдэнч удаа үзэх 
  5. Сургууль, багшаас зохион байгуулж байгаа шалгалтанд оролцох 
  6. Багшаас өгсөн дасгал ажил, даалгавар, сорил, шалгалт гүйцэтгэх, багш руугаа илгээх 
  7. Сургууль, Багшаас явуулж байгаа Лайв хичээлд хамрагдах
  8. Багштайгаа интерактив харилцах, заавар зөвлөгөө авах 
  9. Теле, интерактив хичээлүүдийг үзэх 
  10. Систем дээр байгаа даалгаврын сангаас өөрийн мэдлэг, чадвараа сорил үүсгэх замаар сорих 
  11. Өөрийн гүйцэтгэсэн даалгавар, сорил, шалгалтын үр дүн тэдгээрийн шинжилгээтэй танилцах 
  12. Ирцээ бүртгүүлэх, сургууль, багш нараас гаргасан мэдээ, мэдээлэлтэй танилцах
  13. Систем ашиглах цахим хичээлүүдийг судлах 


    Удирдлагын програм

    Захирал, сургалтын менежер системийн удирдагчид зориулсан програм

    Багшийн програм

    Багш нарын өдөр тутмын ажлын ачааллыг бууруулах зорилготой програм

    Эцэг эхийн програм

    Эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан програм