Манай компанийн Төрийн худалдан авах ажиллагааны газар /ТХААГ/-тай 2025 оны 9 сарын 7 хүртэл хугацаагаар гэрээ байгуулсан. Мэдээж энэ хугацаа цаашид сунгагдаад явах байх. ТХААГ-ын цахим дэлгүүрээр худалдан авч байгаа бараануудаас Цахим сургалтын платформ нь олон хүн ашигладаг, маш их контент бий болгодог, суралцах, нэвтрүүлэх, зүгшрүүлэхэд их хугацаа шаарддаг зэрэг маш онцлогтой бүтээгдэхүүн байгаа. Иймд сургуульд нэвтрүүлсэн системээ тогтвортой байх саналыг БШУЯ болон ТХААГ-т хүргүүлэн ажиллаж байна. Энэ жил журамуудад өөрчлөлт оруулах байдлаар шийдвэрлэнэ гэсэн хариултыг дээрх газруудаас өгөөд байна.