Багш нарын өдөр тутмын ажлын ачааллыг бууруулах зорилготой програм
Багшийн програм нь танхимийн сургалттай төстэйгөөр сургалтын бүхий л үйл ажиллагааг цахим орчинд явуулах боломжийг бий болгоход чиглэн хөгжүүлж байна. Үүнд:
- Сургуулийн хөтөлбөрийн дагуу хичээл төлөвлөлтөө хийх
- Өөрийн даасан ангиа үүсгэх, хичээл заадаг ангиа холбох
- Өөрийн цахим хичээлийн болон даалгаврын сан үүсгэх
- Ээлжит хичээлүүдийн цахим агуулгыг оруулах
- Дасгал ажил, даалгавар, сорил, шалгалтын материал үүсгэх
- Сурагчдаас LIVE болон явцын сорил, шалгалт авах
- Даалгавар,шалгалтын үр дүнд шинжилгээ хийх
- Системээр дамжуулан хичээл заадаг ангийн хүүхдүүддээ Лайв хичээл орох
- Бусад багш нарын үүсгэсэн цахим агуулгыг ашиглах, өөрийн бүтээсэн агуулыг бусадтай хуваалцах
- БШУ-ны боловсруулсан бүх ангиудын теле хичээлийг өөрийн сургалтанд ашиглах
- Сурагчдынхаа ирцийг бүртгэх, дүнг гаргах
- ESIS систем рүү сургачдынхаа ирц болон явц, улирал, жилийн эцсийн дүнг илгээх
- Сургуулиас зохион байгуулсан багш хөгжлийн сургалтанд хамрагдах, ажил байран дээрээ суралцах