• "Их нүүдэл" сургалтын удирдлагын систем
2016-2020 оны ЭЕШ-ын даалгаварууд гэсэн цэсэнд хандан анги болон хичээлийн жагсаалтаас гүйцэтгэхийг хүссэн хувилбараа сонгон өөрийгөө сорих боломжтой.
Програмд нэвтэрч орсны дараа хувийн мэдээлэл хэсэгрүү орж шинэ нууц үгээ болон одоогийн ашиглаж байгаа нууц үгээ оруулж засварлах товчийг дарснаар таны нууц үг шинэчлэгдэнэ.
Нэвтрэх хуудасны нууц үг холбоосыг дарж нууц үг сэргээх хуудсыг дуудаж системд бүртгэлтэй имэйл хаягаа эсвэл нэвтрэх нэрээ оруулж баталгаажуулах товчийг дарна. Шинэ нууц үгээ имэйл болон гар утасны аль хэлбэрээр авахаа сонгон сэргээх товч дээр дарна. Шинэ нууц үгээ ашиглан системд нэвтэрнэ.
Өнөөдөр дэлхий нийтээр аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын үед амьдарч, бүх л салбар дижитал шилжилт хийж байна. Өнөөдрийн суралцагч нар бол Z үеийнхэн, тэдэнд уламжлалт аргаар сургалт явуулах нь тийм ч үр дүнтэй бус болж байна. Иймээс Монголчуудыг нийтээрээ их нүүдэл хийж Боловсролын дижитал шилжилт хийхийг уриалж байгаа юм.
Юуны түрүүнд Монгол систем гэдгээрээ ашиглахад маш хялбар, энгийн, ойлгомтой. Ийм учир ахмад залуу багш нар гэлтгүй хэрэглэгчдээс мэдээллийн технологийн өндөр чадвар шаардахгүй. Хоёрдугаарт манай системийн Эрхэм зорилго бол Багшийн ажлын ачааллыг бууруулах. Энэ үүднээсээ харилцагч байгууллага, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн богино хугацаанд хөгжүүлэлт хийх бүрэн боломжтой. Ер нь бол тасралтгүй хөгжих систем гэж ойлгож болно.