Юуны түрүүнд Монгол систем гэдгээрээ ашиглахад маш хялбар, энгийн, ойлгомтой. Ийм учир ахмад залуу багш нар гэлтгүй хэрэглэгчдээс мэдээллийн технологийн өндөр чадвар шаардахгүй.
Хоёрдугаарт манай системийн Эрхэм зорилго бол Багшийн ажлын ачааллыг бууруулах. Энэ үүднээсээ харилцагч байгууллага, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн богино хугацаанд хөгжүүлэлт хийх бүрэн боломжтой. Ер нь бол тасралтгүй хөгжих систем гэж ойлгож болно.